Sunday, June 26, 2011

Magicgate

"Magic Gate" Компани нь 2011 оны 03 сарын 03 нд шинчлэгдсэн бөгөөд, үйл ажиллагаа нь 2011 оны 04 сарын 10 - ий өдөр албан ёсоор эхэлж байна. Олон залуучуудын хүлээж байсан тэр гайхалтай цаг мөч ирлээ. Өнөөдрөөс эхлэн Монголчууд бид суралцангаа цалинжих боломжтой боллоо. 2011 оныг өөрчлөлт, шинэчлэлт, амжилтаар дүүрэн жил байлгахын төлөө хамтдаа зүтгэе!
1. Ажиллах зарчим

“Magic Gate” Компаний Гишүүн бүрт 2 сонголт бий.
1. Баклавр, Магистр, Доктор гэсэн багцуудыг худалдан авч тухайн багцад оногдож буй хичээлүүдийг үнэ төлбөргүй хэрэглэн, онлайн дэлгүүрээр хөнгөлттэй үйлчлүүлэх.
2. Хичээлүүдийг хэрэглэнгээ цалинжин, онлайн дэлгүүрээр мөн хөнгөлттэй үйлчлүүлэх www.magicgate.mn
2. Гишүүн болоход

Гишүүнчлэлийн төлбөр: Та ердөө 21,000₮ төлөөд компаний гишүүн болно. Компаний гишүүн болсоноор та электрон хичээлүүд үнэгүй хэрэглээд зогсохгүй мөн цалин авах боломжтой.
Нас: Компаний гишүүн болоход насны хязгаар байхгүй. Насанд хүрээгүй буюу 18 наснаас доош насны хүүхдүүд цалин авах боломжгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд зөвхөн компаний гишүүн болж хичээлүүд үзэх эрхтэй.

Magicgate-Онлайн бизнес хиймээр байна уу


Thursday, June 23, 2011

Altan bolomj

Magic Gate онлайн ертөнцөд тавтай морилно уу Онлайн Сургалт, Онлайн Бизнес

Улс орны хөгжил ард иргэдийн боловсролоос эхэлнэ. Иймээс “Magic Gate” Компани ард иргэдэд, тэр дундаа залуучуудад бүхий л талын мэдлэгийг онлайн хэлбэрээр хүргэж, Монгол толгойг цэнэглэх болно.
Бид Монгол улсын хууль тогтоолыг дээдлэж, нийгэмдээ ээлтэй, үнэнч шударга компани байна.
“Magic Gate” Компани нь бүтээгдэхүүн болох Ном товхимол, Видио хичээлүүд, Программ зэргийг зохиогчийн эрхийн дагуу худалдан авч гишүүддээ хүртээнэ.
Иймээс багш, сурган хүмүүжүүлэгч, орчуулагч, номын зохиолч, чадварлаг хувь хүмүүстэй “Magic Gate” Компани хамтран ажиллахад бэлэн байна.Та бүхэн манай сайтад нэгдэхийг хүсвэл доорх линкээр холбогдоно уу. http://magicgate.mn/enhsaihan

Wednesday, June 22, 2011

Судоку тоглоцгооё

Судоку тоглоомын түүх

Оюун ухааны тоглоом СуДоКу

СуДоКу гэдэг нь японоор "Нэг тоо нэг л байх ёстой" гэсэн үгнүүдийн эхний үеүд юм. Анх 19 дүгээр зууны сүүлээр Францын сонинуудад 81 нүднээс бүрдэх квадратанд өгөгдсөн тоонд үндэслэн бусад хоосон нүдийг бөглүүлэх тоглоом гарч эхэлжээ. Энэ үед гарч байсан тоглоом одоогийн СуДоКу-гийн эхлэл байсан боловч одоогийнх шиг логикоор биш арифметикийн үйлдэл шаарддаг, 2 оронтой тоо ашигладаг зэрэг ялгаатай байв. Тун удалгүй дүрэмд нь өөрчлөлт орж 9 нүд, мөр, багана бүр 1 -9 хүртлэх тоог л зөвхөн нэг удаа агуулах ёстой болон өөрчлөгдсөн нь өнөөдрийн СуДоКу-тэй тун төстэй болж эхэлсэн байна.

Орчин үеийн СуДоКу-г АНУ-ын иргэн 74 настай чөлөөт архитекторч, бодлого зохиогч Ховард Гарнсыг зохиосон гэж үздэг ажээ. Түүний зохиосон анхны хувилбар нь 1979 онд "Дэлл" сэтгүүлд "Тоогбайрлуулах" нэртэйгээр хэвлэгдэн гарч байжээ. 1984 оны 4 дүгээр сард Японы сар тутмын сэтгүүлд СуДоКу нэрээр хэвлэгдэн гарсан нь бусад хэвлэлүүдээр тарж , энэ тоглоомыг дэлхий нийтээр дэлгэрэх том алхам болжээ. 1997 онд Гонг Конгийн шүүгч асан Вэйн Гоүлд уг хүснэгтэн тоглоомыг компьютерийн програмд оруулснаар Англи зэрэг барууны орнуудад хүчтэй тархаж сонингуудад тогтмол булан болон гарах болжээ. 2005 онц СуДоКу-гийн дэлхийн анхны ТВ шоу Англид болж, хүүхдүүдэд зориулан СуДоКу компьютер тоглоомын гар маягаар үйлдвэрлэгдэж, сүүлийн үеийн гар утаснуудад суулгагдаж, онлайнаар тоглох боломжтой болсон байна.

Хүнд хөнгөний түвшнөөс хамааран хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж ангилдаг. СуДоКу-гийн хүнд хөнгөн нь өгөгдсөн тооны их багаас биш тэдгээрийн байрлал болон хоорондын холбоосноос их хамааралтай байдаг. Математикийн үүднээс СуДоКу-д 6,670,903,752,0 21,072,936,960 хувилбар байж болохоор гарсан нь энэ тоглоомын хязгааргүй боломжыг харуулж байна. Та бүхэн СуДоКу-г бөглөж тархиныхаа ажиллагааг сайжруулж, логик сэтгэлгээгээ хөгжүүлээрэй.

Tuesday, June 21, 2011

Судоку хэрхэн тоглох вэ?

Энэхүү тоглоом нь 9 x 9 тоог давхардуулахгүйгээр байрлуулана. Та байгаа тоог ашиглан байхгүй тоог олно.
Гэхдээ та дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны тоо босоогоор 1-9 хүртэл давтахгүй тоо байх ёстой ба Ногоон эгнээг жишээ болгон харна уу. Хөндлөнгөөр мөн адил 1-9 хүртлэх тоо давтахгүй байрлах ёстой ба та цэнхэр эгнээг харна уу. Та сайн харвал 9 нүднээс бүрдсэн 9 дөрвөлжин байгааг харна энэ дөрвөлжин бүр бас 1-9 хүртэл давхардахгүй тоо байх ёстой ба улаан дөрвөлжинг жишээ болгон харууллаа.


Босоо ногоон эгнээнд 1-9 хүртлэх тооны аль нь дутуу байна вэ? 8 дутуу байгаа тул 8 бичнэ
Харин хөндлөн цэнхэр эгнээнээс хэдийн тоо дутуу байна. 6 дутуу тул 6 бичнэ
Харин доорх нүднээс 1 болон 7 дутуу байна.
Дээрх нүдийг харан аль нүдэнд хэдийн тоо байрлахыг бодож олно.

Sudoku Song

Sunday, June 12, 2011

Сайн уу

Энэ миний анхны блог. Энэ блогоороо та бүхэндээ судокугийн талаар мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байх болно. Миний блогоор зочилж байгаа танд баярлалаа