Tuesday, June 21, 2011

Судоку хэрхэн тоглох вэ?

Энэхүү тоглоом нь 9 x 9 тоог давхардуулахгүйгээр байрлуулана. Та байгаа тоог ашиглан байхгүй тоог олно.
Гэхдээ та дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны тоо босоогоор 1-9 хүртэл давтахгүй тоо байх ёстой ба Ногоон эгнээг жишээ болгон харна уу. Хөндлөнгөөр мөн адил 1-9 хүртлэх тоо давтахгүй байрлах ёстой ба та цэнхэр эгнээг харна уу. Та сайн харвал 9 нүднээс бүрдсэн 9 дөрвөлжин байгааг харна энэ дөрвөлжин бүр бас 1-9 хүртэл давхардахгүй тоо байх ёстой ба улаан дөрвөлжинг жишээ болгон харууллаа.


Босоо ногоон эгнээнд 1-9 хүртлэх тооны аль нь дутуу байна вэ? 8 дутуу байгаа тул 8 бичнэ
Харин хөндлөн цэнхэр эгнээнээс хэдийн тоо дутуу байна. 6 дутуу тул 6 бичнэ
Харин доорх нүднээс 1 болон 7 дутуу байна.
Дээрх нүдийг харан аль нүдэнд хэдийн тоо байрлахыг бодож олно.

No comments:

Post a Comment