Wednesday, June 22, 2011

Судоку тоглоомын түүх

Оюун ухааны тоглоом СуДоКу

СуДоКу гэдэг нь японоор "Нэг тоо нэг л байх ёстой" гэсэн үгнүүдийн эхний үеүд юм. Анх 19 дүгээр зууны сүүлээр Францын сонинуудад 81 нүднээс бүрдэх квадратанд өгөгдсөн тоонд үндэслэн бусад хоосон нүдийг бөглүүлэх тоглоом гарч эхэлжээ. Энэ үед гарч байсан тоглоом одоогийн СуДоКу-гийн эхлэл байсан боловч одоогийнх шиг логикоор биш арифметикийн үйлдэл шаарддаг, 2 оронтой тоо ашигладаг зэрэг ялгаатай байв. Тун удалгүй дүрэмд нь өөрчлөлт орж 9 нүд, мөр, багана бүр 1 -9 хүртлэх тоог л зөвхөн нэг удаа агуулах ёстой болон өөрчлөгдсөн нь өнөөдрийн СуДоКу-тэй тун төстэй болж эхэлсэн байна.

Орчин үеийн СуДоКу-г АНУ-ын иргэн 74 настай чөлөөт архитекторч, бодлого зохиогч Ховард Гарнсыг зохиосон гэж үздэг ажээ. Түүний зохиосон анхны хувилбар нь 1979 онд "Дэлл" сэтгүүлд "Тоогбайрлуулах" нэртэйгээр хэвлэгдэн гарч байжээ. 1984 оны 4 дүгээр сард Японы сар тутмын сэтгүүлд СуДоКу нэрээр хэвлэгдэн гарсан нь бусад хэвлэлүүдээр тарж , энэ тоглоомыг дэлхий нийтээр дэлгэрэх том алхам болжээ. 1997 онд Гонг Конгийн шүүгч асан Вэйн Гоүлд уг хүснэгтэн тоглоомыг компьютерийн програмд оруулснаар Англи зэрэг барууны орнуудад хүчтэй тархаж сонингуудад тогтмол булан болон гарах болжээ. 2005 онц СуДоКу-гийн дэлхийн анхны ТВ шоу Англид болж, хүүхдүүдэд зориулан СуДоКу компьютер тоглоомын гар маягаар үйлдвэрлэгдэж, сүүлийн үеийн гар утаснуудад суулгагдаж, онлайнаар тоглох боломжтой болсон байна.

Хүнд хөнгөний түвшнөөс хамааран хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж ангилдаг. СуДоКу-гийн хүнд хөнгөн нь өгөгдсөн тооны их багаас биш тэдгээрийн байрлал болон хоорондын холбоосноос их хамааралтай байдаг. Математикийн үүднээс СуДоКу-д 6,670,903,752,0 21,072,936,960 хувилбар байж болохоор гарсан нь энэ тоглоомын хязгааргүй боломжыг харуулж байна. Та бүхэн СуДоКу-г бөглөж тархиныхаа ажиллагааг сайжруулж, логик сэтгэлгээгээ хөгжүүлээрэй.

No comments:

Post a Comment